Digital Nomads Mongolia · Skool бүлэг
Энэ бүлэг хүн бүрд зориулагдаагүй.
Хурдан баяжих арга хайж байгаа бол энд таарахгүй. Харин гадаадын захиалагчтай ажиллаж, доллараар орлого олохыг нухацтай хүсэж байгаа бол цааш унш.
- $1 сая+Upwork-оос шууд болон шууд бус орлого
- Top Rated PlusUpwork дээрх хамгийн дээд зэрэглэлийн нэг
- 26 улс78 хотод ажиллаж амьдарсан
- 128монгол хэлтэй видео хичээл
Яагаад энэ бүлэг гэж
Энэ зах зээлд Монголчууд бараг алга.
Би Дэнжийн 1000-д өссөн. Худгаас ус зөөж, талхны үүрмэгийг масло, сахартай хольж дүүтэйгээ хувааж иддэг байлаа. Өнөөдөр Монгол, АНУ-д хоёр агентлаг эзэмшдэг.
Агентлагтаа АНУ, Энэтхэг, Пакистан, Монголоос хүн авч ажиллуулсан. Тэгээд нэг зүйлийг тод харсан: Монголчууд бараг алга. Чадвар дутаад биш. Гурван шалтгаантай.
-
Дараалал
Видео үзнэ, профайл нээнэ, арван санал илгээнэ, хариу ирэхгүй, тэгээд больдог. Юуг ямар дарааллаар хийхээ мэдэхгүй байна.
-
Итгэл
«Англи хэл маань хүрэхгүй», «надаас сайн хүн олон бий». Чадвартай хүмүүс хамгийн түрүүнд бууж өгдөг.
-
Ганцаардал
Асуух хүн, профайлыг чинь уншаад санал хэлэх хүн байхгүй. Ганцаараа оролдсон хүн хамгийн амархан зогсдог.
Нэгдэхэд чи юу авах вэ
Гурван шалтгаан тус бүрд шийдэл
- Шийддэг: Дараалал
Чадварын тест →
10 асуулт, 3 минут. Чамд тохирох чадварууд, тэдгээрийн Upwork дээрх цагийн хөлсийг харуулна.
- Шийддэг: Дараалал
30 хоногийн төлөвлөгөө
Өдөр бүр нэг жижиг алхам. Зорилго нь Upwork дээрх эхний $1.
- Шийддэг: Дараалал
Upwork Mastery
Профайл бэлдэхээс төлбөрөө авах хүртэл 37 видео хичээл.
- Шийддэг: Дараалал
Niche Finder
Юугаар мэргэшихээ 3 хичээлээр шийднэ.
- Шийддэг: Дараалал
Гишүүдийн хэсэг
24 чадварын цагийн хөлс, хэцүү байдал, эхлэх зардал. Алхам алхмаар заавар. Саналын бүртгэл, хэдэн санал илгээвэл хэдэн ажил авахыг тооцох хэрэгсэл. Сарын сорилт.
- Шийддэг: Итгэл
Mental Game
Өөртөө эргэлзэх, хэцүү захиалагч, үнээ хэлэх. Хэн ч заадаггүй 5 хичээл.
- Шийддэг: Ганцаардал
Нийгэмлэг ба бичлэгүүд
Профайл, саналаа нийтэлж бусдаас санал ав. Upwork дээр ажилладаг Монголчуудын ярилцлага, уулзалтын бичлэгүүд идэвхтэй гишүүдэд (Level 5) нээгдэнэ.
- Дараагийн шат
Nomad Path ба Дэлхийн Иргэн
Виз, байр, даатгал, аялж ажиллахын бүх тал. 76 видео хичээл. Эхний орлогоо олсны дараах шат.
Нийт 128 видео хичээл. Бүгд монгол хэлээр.
Бичлэг дээр зогсохгүй
Шууд уулзалтууд
Видео хичээл юу хийхийг заана. Шууд уулзалт дээр гацсан газраа асууж, хариултаа шууд авна.
- 7 хоног бүр
Асуулт хариултын уулзалт
Буяатай шууд. Профайл, санал, захиалагч, үнэ гээд гацсан зүйлээ асуу. Хариултаа тэр долоо хоногтоо хэрэгжүүл.
- Сар бүр
Ментортой уулзалт
Dr. Tim Yee CEO, үүсгэн байгуулагчдыг 30 гаруй жил дагалдсан. Бизнесийн шийдвэр, удирдлага, өөрийгөө өсгөх талаар шууд асууж, ярилцана.
- Сар эсвэл улирал бүр
Зочин илтгэгч
Гадаадын зах зээлд ажиллаж буй фрилансер, бизнес эрхлэгчид туршлагаа хуваалцаж, асуултад хариулна.
Чадвартай мөртлөө өөртөө итгэдэггүй чамд
«Англи хэл маань хангалттай биш.»
«Надаас сайн хүн олон бий.»
Ийм бодлоор олон хүн эхлэхээсээ өмнө бууж өгдөг.
Захиалагч чамаас төгс англи хэл, диплом нэхэхгүй. Ажлаа хийж чадна гэдгээ харуулахыг л хүлээдэг. Эхний ажлаа авсан хүн бүр нэг үе яг чам шиг эргэлзэж байсан.
Ялгаа нь тэд эргэлзсэн хэвээрээ эхэлсэн.
Хэнд тохирохгүй вэ
- Ажил хийхгүйгээр мөнгө олохыг хүсэж байгаа хүнд
- Нэг видео үзээд гарах гэж байгаа хүнд
- Зөвхөн авах гээд, бусдад тусалдаггүй хүнд
Хэнд тохирох вэ
- 30 хоногийн турш өдөр бүр цаг гаргаж чадах хүнд
- Профайл, саналаа бусдад үзүүлж, шүүмж сонсож чадах хүнд
- Сурснаа хуваалцах хүнд. Энд гишүүд бие биеийнхээ профайлыг уншиж санал өгдөг, ялалтаа хамт тэмдэглэдэг.
Суудлын билет · Digital Nomads Mongolia
$39/сар
Нэгдэх хүсэлт илгээх ↗30 хоног хийгээд ажил аваагүй бол мөнгөө буцааж ав. Skool дээр хүссэн үедээ цуцална.
Баталгаа
Би чамд хөрөнгө оруулж байна.
30 хоног миний хэлснийг яг хий:
- Welcome-ийн 7 хичээлээ дуусга.
- Профайлаа бүлэгт оруулж санал аваад зас.
- Гишүүдийн хэсэгт 30 саналаа бүртгэ.
Тэгээд ч нэг ч цалинтай ажил аваагүй бол 30–45 дахь хоногийн хооронд надад бич. Төлсөн мөнгийг чинь бүтэн буцаана.
Сурсан бүхэн чинь чамд үлдэнэ. Профайл чинь, санал бичих чадвар чинь, өдөр бүр ажиллах дадал чинь. Би юу ч олохгүй. Тийм учраас би үүнийг худалдаа гэж биш, чамд оруулж буй хөрөнгө оруулалт гэж харж байна.
Энэ баталгаа ажлаа хийсэн хүнд зориулагдсан. Хийснийг чинь Skool болон Гишүүдийн хэсэг аль хэдийн бүртгэсэн байгаа.
Ганцаараа оролдоод нэг жилээ алдаж болно. Эсвэл аль хэдийн туулсан хүний замаар явж болно.
Би чамд 30 хоногт баяжина гэж амлахгүй. Хугацаа хүн бүрд өөр. Миний амлах зүйл нэг: «өнөөдөр юу хийх вэ» гэж мэдэхгүй суух өдөр чамд байхгүй болно.
Buya Kublai
Түгээмэл асуулт
Англи хэл маань сайн биш. Болох уу?
Захиалагч төгс англи хэл нэхдэггүй. Ойлгомжтой бичиж, ажлаа хийж чадна гэдгээ харуулахад хангалттай. Ажлын санал, захидлаа AI-тай хамт засах аргыг хичээлүүдэд заасан.
Ямар чадвартай байх ёстой вэ?
Эхлэхэд гүнзгий мэргэжил шаардахгүй чадварууд олон бий. Эхлээд 3 минутын тестийг бөглөөд, чамд аль нь тохирохыг хар. Тест бөглөх →
Хэр хугацаанд эхний ажлаа авах вэ?
Хүн бүрд өөр. Төлөвлөгөө 30 хоногт эхний $1-д хүрэхээр бүтээгдсэн, гэхдээ хурдыг чинь өөрийн чинь гаргасан цаг тодорхойлно.
Шууд уулзалтууд хэзээ болдог вэ?
Асуулт хариултын уулзалт 7 хоног бүр, ментортой уулзалт сар бүр болно. Цагийг нь Skool-ийн Calendar-т зарлана. Оролцож чадаагүй бол бичлэгийг нь үзнэ.
Гишүүдийн хэсэгт яаж нэвтрэх вэ?
Skool-д бүртгүүлсэн имэйлээрээ buyakublai.com/hq-д нэвтэрнэ. Нууц үг хэрэггүй, имэйлд 6 оронтой код ирнэ.
Мөнгөө яаж буцааж авах вэ?
Welcome-ийн 7 хичээлээ дуусгаж, профайлаа бүлэгт оруулж засаж, Гишүүдийн хэсэгт 30 саналаа бүртгэсэн мөртлөө 30 хоногт нэг ч цалинтай ажил аваагүй бол 30–45 дахь хоногийн хооронд Буяад бич. Төлсөн мөнгийг чинь бүтэн буцаана. Санал илгээхэд зарцуулсан Upwork Connects нь Upwork-ийн төлбөр тул буцаагдахгүй.
Цуцалж болох уу?
Тийм. Гишүүнчлэлээ Skool дээр хүссэн үедээ цуцална.
Эхний алхам чинь гурван асуулт.
Нэгдэх товчийг дараад асуултад үнэнээр хариул.
Нэгдэх хүсэлт илгээх ↗