I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Шинэ ертөнцөд хөл тавих нь: Зүүн өмнөд Азийн миний анхны амт

Хуурай, хүйтэн цаг агаартай, цэлгэр уудам нутагт төрж өссөн монгол хүний хувьд Зүүн өмнөд Азитай анх танилцсан минь сэтгэл хөдөлгөм, нүдийг минь нээсэн явдал байлаа. Монголд ердөө 3 сая орчим хүн амтай Малайз дахь хүн ам нь маш олон байгаа нь над шиг интроверт хүмүүсийн хувьд эхэндээ маш өөр санагдаж байсан.

Малайзын халуун, чийглэг, бужигнасан олон хүнтэй орчин нь миний дассан хүн цөөтэй эрс тэс уур амьсгалтай Монголоос минь ялгаатай байв. Урьд өмнө миний хэзээ ч мэдэж байгаагүй ертөнцөд орлоо. Хувийн орон зай бол тансаглал юм билээ, хүмүүс чихцэлдэж, халуун бөгчим уур амьсгалд ороод монголын минь сэрүүн цэнгэг агаар, уудам тал бол тансаглал юм байна гэдгийг ухаарсаан. Ийм олон хүн дунд, халуун бөгчим уур амьсгалд багагуй хугацаан амьдрах хэрэгтэй болж, энэ түмэнд дасан зохицоход эхэндээ хүндхэн байсан. Гэвч удалгүй би Малайзын хамгийн том эрдэнэсийн нэг болох олон үндэстэний хоолны соёлыг олж мэдсэн юм.

Монголд уламжлалт хоол нь ихэвчлэн мах, сүүн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд мах, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хоол голлох байр эзэлдэг.

Харин Малайзад энэ улсын хоол нь Малай, Хятад, Энэтхэгийн хоолнууд холилдон орж ирсэн тул би амтны диваажинд хэсэг шумбасаан. Би “наси лемак” (наргил модны сүүнд чанаж болгосон будаа), “роти канай” (хавтгай талх) зэрэг өвөрмөц, амттай хоолууд надад хамгийн их таалагдсан.

Малайзын гудамжаар алхах нь өөр нэг адал явдал байв. Хэдийгээр би АНУ-д маш их аялж, тэндхийн хотуудтай танилцахад амар байсан ч Малайз дахь бүх зүйл огт өөр байгааг олж мэдсэн. Гудамжны нэрс хэдийгээр латин цагаан толгойн үсгээр бичигдсэн ч танил бус учраас цээжлэхэд хэцүү байсан.

Малайз руу хийсэн аялал маань дасан зохицох сургамж, соёл хоорондын асар их ялгаатай байдлын ухааруулсан аялал байсан. Бидний тав тухын бүсээс гарахад л олж болох гайхалтай ертөнц өөр соёл сэтгэлгээ байдаг шүү гэдгийг дахин сануулсан аялал байсан. Би энэ шинэ ертөнцөд умбахдаа Зүүн өмнөд Азийн баялаг далайн талаар илүү гүнзгий ойлголттой болж, өөрийн монгол өв уламжлалын өвөрмөц онцлогийг улам үнэлж эхэлсэн билээ.