I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Эр хүнд байх ёстой 3 тулаан (battle)

– Тулалдах ёстой зорилго (mission to fight)
– Эрэлхийлэх ёстой адал явдал (adventure to fight)
– Аварч хамгаалж байх ёстой гоо үзэсгэлэн (beauty to save)

Эр хүн ямар ч үед хэрүүл маргаан зодооноос зайлс хийж зугтаж байх ёстой! Гэвч хамгаалах ёстой нэгнээ хамгаалах хэрэгтэй үед амиа урсгаад ч хамаагүй тэднийгээ аврахаас буцдаггүй!
Тулалдах ёстой дайн бас зайлс хийх ёстой тулаан гэж бий!

There are battles worth fighting for!
And battles worth avoiding!

1. Mission to fight

Эр хүн амьдралдаа зорилготой байх ёстой. Түүнийхээ төлөө тулалддаг байх ёстой. Зорилго л эр хүнийг хөдөлгөж байдаг. Жижиг ч бай том ч бай, өдрийн ч бай, жилийн ч бай зорилго байнга өөртөө тавьж байх. Үгүй бол эмоорол ихдэж, элдэв хэрэгтэй хэрэггүй бодол, уруу татлага замын садаа мундахгүй. Нэг л мэдэхэд бусад хүмүүс чиний амьдралыг удирдаж эхэлсэн байх вий!!

2. Adventures to fight

Эр хүн төрөлхийн адал явдал хайгч байдаг. Эрт дээр үеэс эр хүн хээр, ууланд гарч хоол унд хайж, ан гөрөө хийсээр ирсэн. Энэ зөн цусанд маань байдаг. Орчин үед ч эрчүүд адал явдлын мэдрэмжээ үгүйлж байдаг.
Харамсалтай нь орчин үед эрчүүд энэ мэдрэмжээ хүүхэн шуухан, мөрийтэй тоглоом, порно, зугаа цэнгэлээр аргацааж байдаг.

Үүний оронд өөрийнхөө эр зориг, чансааг сорьсон хоббитой болох хэрэгтэй. Спортоор хичээллэх, шинэ хүмүүстэй танилцаж, гоё юм хийж бүтээх, зориг шаардсан жижиг ч хамаагүй аялалд гарч өөрийгөө эрүүлээр зөвөөр сорьж болох олон аргууд байж болноо.

3. Beauty to fight

Диснейн хүүхэлдэйнүүд яагаад дандаа нэг эрэгтэй нэг эмэгтэйг дайснаас аварч байдаг гээч? Энэ бол хүн төрөлхтний core-д буюу гүн эсэд байдаг мөн чанар!
Ялангуяа эр хүний дотор байдаг! Ямар ч хөвгүүний дотор төрөхөөсөө хайртай хүнийхээ төлөө тулалдах эр зориг байдаг. Харамсалтай нь нийгэм эр хүнийг улам дарж, ноомой, доожоогүй болгож байдаг. Эр хүн соёлтой боловсон хамгийн найс байх хэрэгтэй ч хэрэг нь гарвал хайртай нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байх ёстой!

Гэхдээ эр зориг гэдэг бол сагсуурал биш! Бүрэн хяналтандаа байлгаж чаддаг хүч чадлыг эр зориг гэдэг!

Ямар банди сагсуурч чадна, өөрийгөө дөвийлгөж чадна! Жинхэнэ эр хүн бусдыг урдуураа оруулж, нөхдийнхөө төлөө амиа өгч, тайзны урд биш ард чимээгүйхэн алга ташаад бусдыг урамшуулаад зогсож байдаг!