I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Дэлхийн хаанаас ч wifi олж сурах

Дижитал номад хүний хувьд WIFI бол ус агаар шиг чухал зүйл. Wifi нь үнэгүй бол бүр сайн. Та тухайн улсдаа очоод wifi хайгаад яваад байж болох ч очихоосоо өмнө бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

App ашиглах

WiFi Finder (iOS or Android) дэлхийн хаа сайгүй байгаа wifi-уудыг газрын зураг дээр харуулна. Газрын зургийг урьдчилж татаж аваад сүлжээгүй газар ч wifi-г олж болно. WiFi Map (www.wifimap.io) болон Wiman (www.wiman.me) мөн төстэй түгээмэл апп.

Нийтийн номын сан

Ер нь аль услын нийтийн номын сан бол үнэгүй дажгүй хурдтай чимээгүй ажиллах орчин болж чаддаг. Мөн дэлгүүр, музей зэрэг газруудад үнэгүй интернэтэд орж болно.

Flexiroam

Flexiroam (www.flexiroam.com) бол бас их хэрэгтэй апп. Таны одоо байгаа СИМ карт дээр чинь 140 оронд ашиглаж болох СИМ суулгаж өгдөг.

Вэб сайтууд

Утасны Hotspot

Аль ч улсад буусан тухайн нутгийн утасны компаний СИМ карт авах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ Hotspot цацаж болох эсэхийг заавал асуугаарай. Тулсан газар дандаа хэрэг болдог.

Follow the chains

Apple, McDonalds, Starbucks гэх мэт сүлжээ газруудад бол найдвартай хурдтай интернэттэй байдаг.