I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

REMOTE Ажилд Хандахын Өмнө: ATS-д Таарах Resume хэрхэн Бэлдэх вэ?

Өнөө үед дэлхийн хаанаас ч ажиллах боломж нээлттэй болсон. Freelancing бол зөвхөн нэг сонголт. Гэхдээ та тогтвортой цалинтай, гадны байгууллагын алсын зайн ажилд орохыг хүсэж байгаа бол таны resume (эсвэл CV) хамгийн чухал алхам юм.

Харамсалтай нь олон хүний resume ажил олгогчийн гарт очихгүйгээр ATS буюу Applicant Tracking System гэх автомат шүүлтүүрт “гацдаг”.

ATS гэж юу вэ?

ATS бол ажил олгогчдын ашигладаг программ хангамж бөгөөд resume-д бичсэн ур чадвар, түлхүүр үг, бүтэц зэргийг сканнердаж ажилд тохирох эсэхийг оноогоор үнэлдэг. Шууд хасдаггүй ч, таарсан хүмүүсийг түрүүлж харуулдаг.

Миний Сургамж: Resume-г хэрхэн зөв бэлдэх вэ?

Би өөрөө resume-гээ ATS-д тохируулах хүртлээ олон ажилд хариу авч чадаагүй. Харин дараах зөвлөгөөг дагаснаар би алсын зайн ажлуудад хариу авч эхэлсэн.

✔️ Хамгийн чухал зөвлөмжүүд:

  • Гоё загвар хэрэггүй – цэвэрхэн, уншигдахад хялбар байхад л хангалттай
  • Header, footer ашиглахгүй байх
  • Товчхон, PDF формат болгон хадгалах
  • 15–25 ур чадвараа тодорхой бичих
  • Хийсэн ажлуудын үр дүн, хэрэглэсэн хэрэгсэл, софт скилл зэргийг тодорхой бичих
  • Notepad шалгалт: Resume-гээ ctrl+a → ctrl+c → Notepad руу paste хийгээд уншаад үз. Уншихад хэцүү байвал ATS ч ойлгохгүй.

Жишээ татах уу?

Би өөрийн хэрэглэдэг ATS-д ээлтэй resume template-ээ бэлдсэн. Шууд татаж аваад өөрийн мэдээллээр бөглөх боломжтой.

👇 Татаж авах холбоос:

📄 ATS-Friendly Resume Template – Google Docs


Хэрвээ та алсын ажлын боломж хайж байгаа бол, энэ template-г ашиглаж resume-гээ шинэчилээрэй.

Асуух зүйл байвал Instagram: buyakublai дээр над руу “CV” гэж бичээрэй, би туслая. 😊