I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Digital Nomad Event 2023 Presentation

Би тэр нэг жилийн өвөл жоохон байхдаа дэнжийн 1000-н худгаас ус аваад хальтарч унаад явж байхдаа үхэхээсээ өмнө далай үзчихээд үхэх юмсан гэж гэнэн хүүхдийн мөрөөдөл тээж байсан.

Харин өнөөдөр дэлхийн 25 улсын 75 хотод ажиллаж амьдарч, тэр байтугай онлайнаар бизнесээ удирдаж дэлхийн хаана ч амьдрах чадвартай хүн болсон.

Жирийн нэг монгол залуу ингэж чадсан юм бол надаас өөр жирийн нэг бат дорж ч ингэж чадах ёстой гэж би итгэж байна.

90 гарсан өвөөтэйгээ юм хуучлаад ярьж суухдаа өвөөгөөсөө таны амьдралдаа харамсдаг зүйл юу вэ гэхэд өвөө минь залуу насандаа хангаллтай сайн аялах минь яавдаа гэж хэлж байсан үг сэтгэлээс минь огт гарахгүй байгаа юм.

Хэдэн жилийн өмнө солонгосын элчингийн урдуур алхаж байхад маш олон залуус урт дараалал үүсгэсэн байсан. Тэд хаашаа явж байгаа вэ? Бид бүгд мэднэ. Монгол айл бүрээс нэг хүн аль нэг гадны улсад хар ажил хийж, хайртай хүмүүсээсээ хол огтоны нүх шиг байранд амьдарч хэдэн цаас далд хурааж байна. Тэрийгээ монголд явуулж байр машинтай болох гэж.

Өмнө нь би дэлхий тойрч аялах, амьдрах гэдэг зүйлс гадаадын хүмүүст эсвэл баян айлын хүүхдүүдэд л боломжтой байхдаа гэж боддог байв.

Жирийн нэг Бат Дорж яаж дэлхийн хүссэн газараа амьдарч дэлхийгээс доллар олж болох вэ? Тийм боломж байж болох уу? Би яаж тусалж болох вэ? Гэж би өөрөөсөө олон асуусан, тэгээд өөрт байгаа туршлагаа харамгүй хуваалцах ёстой юм байна гэж дотоод үнэмшил минь хэлсэн юмаа. Тиймээс энэ уулзалтыг зохион байгуулсан. Хари ТА итгэлийн галаа тээж ирсэн! Энэ чинь л итгэлтэй хүний хийдэг зүйл! Тэд итгэдэг, галаа тээсээр алхам хийдэг!

Би чадсан юм бол та ч чадна. Таныг чадаасай гэж хүсч байна. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, Эх орныхоо төлөө монголоос хэсэг хугацаанд яваасай, дэлхий ертөнцтэй танилцаж нүдээ нээж, өөрийгөө хөгжүүлж, дэлхийн залуус хаана байгааг юу зорьж, хүсч, мөрөөдөж байгааг тэдний дунд нь орж байгаад сонсоосой гэж хүсч байна. Тэгээд өөрийгөө бэлтгээд эх орондоо ирээсэй, эх орноо хөгжүүлээсэй, эргэн тойрондоо нөлөөлөөсэй, бусддаа монголд амьдрах сайхан шүү гэж хэлэх шалтгаан нь болоосой гэж хүсч байна.

Би таныг амьдралаа эргээд харахад адал явдалаар дүүрэн харамсах зүйлгүй амьдраасай гэж хүсч байна.