I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

2023 он ямар их адал явдалтай жил байваа

Хамгийн том бэлэг бол бид хоёр хөөрхөн охинтой болсон. Дараа нь Монголд очиж хөрөнгө оруулалтын визээ шинэчилж өөрчлөв. Юм гэдэг учиртай. АНУ-ын элчин дээр миний визний ажил санасныг бодвол удааширч миний бүх аялж амьдарч байсан 25 улс 75 хотыг нэр бүр хаяг, очсон шалтгаан зэргийг шалгав. Мэдээж энэ удаашруулав.

Харин Монголд байх хугацаандаа номны ажлаа эхлэв.

Ээжийгээ шинэ сайхан эрүүл агаартай, гоё харуйцтай байранд оруулав.

Дэлхий тойрч явахдаа танилцсан найзтайгаа хамт Монголоороо аялав.

Хамгийн гоё нь, өөрөө дэлхийн зах зээлээс мөнгө олж, хүмүүс ажилд авч байж монголчууддаа зааж хэлж өгөхгүй бол сэтгэл тайван байж чадахгүй байсан тул “Дижитал Номад” гэдэг ойлголтыг өгч аль болох олон залуусыг сэдэлжүүлэх ажлаа эхлүүлэв.

Сошиал дээр зориг гарган контент хийж эхлэв.

Сургалтаа бэлдэж онлайнаар гаргав.

Хүмүүс эхнээсээ ажил аваад эхэлсэн захианууд хүлээж авч эхлэв. Дэлхийгээр ч аялаад эхлэв.

500 гаран хүнтэй Дижитал номад эвент хийв.

Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг хийж дуусаад байж байтал яг талархлын баярын өдрийн өглөө элчингээс залгаж миний виз болсон тухай сайхан мэдээ дуулгав. Учир нь би энэ жилийн зул сарын баяраас өмнө л охин дээрээ очиж сүлд модыг нь засч өгөөд, үнэрлэж тэвэрч эрхлүүж, хайрлаж, хамгаалах боломжийг Бурханаас залбирч байсан юм. Яг тэр хүсэл минь биелж монголд хийх ёстой ажлуудаа хийж дуусаад, охин дээрээ, хайртай хань дээрээ инээд, нулимс дүүрэн ирээд эрхлээд элэг минь дэвтээд байж байна даа.

Он гаргаад хийж бүтээх ажлууддаа шаргуу орноо. Олон монгол залуусаа санхүүг нь дөрвөн уулын дундаас гаргаж дэлхийгээс мөнгө олж, дэлхий тойрч аялдаг дэлхийн иргэд болгоноо! 💪😎🌎

Өнгөрч буй энэ 23 оны турш намайг дэмжиж урамшуулж байсан хайртай хань, хайртай ээж эгч дүү нар болон, гэр бүлийг минь харж хандаж тусалж байсан Цоомоо ахынхаа гэр бүл, Булаг цуглааны бүх хамт олон, залбирлаараа сэтгэлээрээ хамт байсан Ивээлт нутаг цуглааны ах эгч дүү нар найзууд бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.

Мөн сошиал дээр намайг дагаж дэмжиж байгаа хүн нэг бүрт талархаж байгаагаа хэлмээр байна. Тиймээ танд! Баярлалаа!

Ирэх жил улам их юм хийж монгол залуусаа жинхэнэ дэлхийн иргэн болгоно! 💪💪💪