I'm a world traveler, digital nomad, entrepreneur and software engineer
🇲🇳🇹🇭🇲🇾🇰🇭🇻🇳🇰🇷🇨🇳🇷🇸🇦🇷🇨🇱🇺🇾🇵🇷🇵🇪🇷🇺🇪🇸🇺🇸🇵🇾🇲🇦🇪🇨🇧🇴🇪🇬🇨🇺🇹🇷🇧🇷

Цаг хугацаагаар аялж үзмээр байвал Куба улсад очих хэрэгтэй

🇨🇺 #cuba #havana

Ээжийнхээ төрсөн өдөрт зориулж бид 2 Куба улсаар аялж байхдаа өнгөрсөн цаг үед очих шиг болсон. Яг л Монголын 70-80 онд очсон мэт.

Зам дээр дандаа дээр үеийн орос машинууд явна. Тэр байтугай машин зогсоолоос ачдаг машин нь зил-130 явж байсан. 🇨🇺

Үзэсгэлэнтэй байгаль, гайхалтай архитектор, 70-аад оны классик машинууд, үгээр илэрхийлэх аргагүй бүлээн цэв цэнхэр далайн ус, пүүдэр шиг далайн элс энд л байна лээ.

Нэмээд хэлэхэд 3 сард Куба-д очвол all-inclusive буудлууд нь 80-90% хямдардаг гээд боддоо! All-inclusive буудал гэдэг нь хоол, уух юм, пиво коктейль гэх мэт бүх идэж уух юм нь үнэ-дээ орчихсон. Хязгааргүй. Бүр хүмүүс том усны савтай тек дээр нь очоод пиво дүүргэж аваад усан сан дээрээ очоод хэвтчихэж байна лээ. 🍺
Маш гоё том ресорт өдрийн 25$ гээд боддоо. Тэгээд идэж уух юм нь орсон, орой нь шоутай, фитнес, бариатай.

Бөөн адал явдал энд болсоон, удахгүй оруулнаа. Манайхан Куба-руу 90 хоног визгүй. Шууд хил дээр очоод орно.